Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өгий нуурт усан замын хяналтын пост байгуулж байна

Архангай аймгийн Өгий нуурын эрэгт усан замын тээврийн “Хяналтын пост” байгуулах ажлыг Монгол Улсын Далайн захиргаанаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өгий нуурт усан замын хяналтын пост байгуулж байна
Өгий нуурт усан замын хяналтын пост байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Өгий нуурын эрэгт усан замын тээврийн “Хяналтын пост” байгуулах ажлыг Монгол Улсын Далайн захиргаанаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

2024 онд уг постыг эрчим хүчний эх үүсвэрт холбох цахилгааны шугам татаж, дэд өртөөг суурилуулсан.

2025 онд гүний худаг гаргах, гадна хашаа, хяналтын байр барих тендер сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж, гэрээг байгуулаад байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах