“Угсармал орон сууц” төсөл хэрэгжиж эхэллээ
Төв аймагт орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг хангах зорилгоор сум бүрт “Угсармал орон сууц” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Мэдээллийн алба

Төв аймагт орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг хангах зорилгоор сум бүрт “Угсармал орон сууц” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд 27 суманд дөрвөн өөр төрлийн, өвөрмөц загварын шийдэлтэй 108 угсармал орон сууц барих ажлыг эхлүүлээд байна. Эдгээр орон сууц нь орчин үеийн интерьер, дизайны шийдэлтэй, хөдөөгийн нөхцөлд ая тухтай амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн байх юм. Орон сууцны үнэ өртгийг аль болох хямд байх талаар анхаарч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Одоогоор Зуунмод сумын Баянхошуу багт 90 өрхийн жишиг хороолол байгуулах 217.9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл амжилттай хэрэгжиж байгаа аж.


















