Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угтах хаалганы орчмын хог хаягдлыг цэвэрлүүлнэ

Өвөрхангай аймгийн угтах хаалганы орчимд урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус шалгалт хийж зориулалтын бус

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угтах хаалганы орчмын хог хаягдлыг цэвэрлүүлнэ
Угтах хаалганы орчмын хог хаягдлыг цэвэрлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн угтах хаалганы орчимд урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус шалгалт хийж зориулалтын бус газарт үүссэн хогийн цэгийг цэвэрлэх, цаашид тухайн орчинд хог хаяхгүй байх талаар иргэдэд мэдээлэл, сургалт сурталчилгаа хүргэх, хог хаясан зөрчлийг таслан зогсоож хариуцлага тооцож ажиллах хугацаатай үүрэг даалгаврыг Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумдын Засаг дарга нарт өглөө.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд саад бэрхшээл болж буй хог хаягдлаас салахад хүн бүрийн оролцоо, идэвх, санаачилга, шаардлага чухал тул өөрсдийн үүсгэсэн хог хаягдалдаа эзэн болж нийгмийн хариуцлагаа дээшлүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн МХГ

Хуваалцах