Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УГТЭ амбулатори, оношлогооны тусламж үйлчилгээг 2 ээлжээр үзүүлж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ний А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өнөөдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УГТЭ амбулатори, оношлогооны тусламж үйлчилгээг 2 ээлжээр үзүүлж эхэллээ
УГТЭ амбулатори, оношлогооны тусламж үйлчилгээг 2 ээлжээр үзүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ний А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өнөөдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг юм.

Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношилгоо (рентген, хэвлийн ЭХО), лаборатори, зүрхний бичлэгийн тусламж үйлчилгээг 08:00-20:00 цагийн хооронд тогтмол үзүүлж эхлээд байна. Амбулаторид 2 ээлжээр ажиллаж эхэлсэн эхний өдөр буюу 02 сарын 01-ний 1500 цагийн үед 100 гаруй хүн 2-р ээлжийн тусламжийг авахаар ирсэн байлаа. Үйлчлүүлж буй иргэд 2 ээлжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

Хуваалцах