Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Өгөгдлийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна

Өгөгдлийн тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулах нээлттэй хэлэлцүүлэг Мэдээллийн технологийн үндэсний паркт болж байна. Манай улсад хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль байдаг ч өнөөдрийн нийгмийн шаардлагыг хангахгүй байна гэж хууль санаачлагчид үзэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өгөгдлийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна
Өгөгдлийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Зураг: МҮОНРТ

Өгөгдлийн тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулах нээлттэй хэлэлцүүлэг Мэдээллийн технологийн үндэсний паркт болж байна. Манай улсад хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль байдаг ч өнөөдрийн нийгмийн шаардлагыг хангахгүй байна гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн хувь хүн, аж ахуйн нэгжийн өгөгдлийг боловсруулах, бүртгэх, ашиглах хадгалах, дамжуулах зэргээр мэдээллийн эргэлтэд оруулахтай холбоотой үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж байгаа бэрхшээлийг Өгөгдлийн тухай хуулиар зохицуулна гэж үзэж байгаа юм. Энэхүү хуулийн төслийн талаар Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын Шинэчлэлтийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Чинзориг ярьж байна. Үргэлжлүүлэн манай сэтгүүлч Ш.Батжаргал мэдээлнэ.

Хуваалцах