“Өгөөмөр”-өөс ХӨСҮТ рүү гарах шороон зам ашиглалтад орлоо
Нийслэлийн Засаг даргын Сар шинийг угтах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд Өгөөмөр захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргах ажил дуусжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын Сар шинийг угтах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд Өгөөмөр захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргах ажил дуусчээ. Шинээр 0.15 км газар чөлөөлж, 1530,4 м3 шороон далан байгуулан тэгшилгээ хийж, 825 метр шороон замыг ашиглалтад оруулаад байна. “Нарантуул”, “Өгөөмөр” захын орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг 10 гаруй хувиар бууруулах энэхүү шинэ замын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 65 ажилтан, 26 техник, машин механизм ашиглан гүйцэтгэжээ.


















