"УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа
“УИД” ХК нь “Номин холдинг” ХХК-ийн охин компани болох “Номин Реалтор” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй, “УИД” ХК-д өөрт нь буюу хувьцаа эзэмшигчдэд ямар ч ашиггүй гэрээ хийсний улмаас компани байнга алдагдалтай
Мэдээллийн алба

“УИД” ХК нь “Номин холдинг” ХХК-ийн охин компани болох “Номин Реалтор” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй, “УИД” ХК-д өөрт нь буюу хувьцаа эзэмшигчдэд ямар ч ашиггүй гэрээ хийсний улмаас компани байнга алдагдалтай ажиллаж, хувьцаа эзэмшигчдэд зориудаар ногдол ашиг тараахгүй байгаа хэмээн үзсэн тус компаний хэсэг хувьцаа эзэмшигчид “УИД” ХК-ийн удирдлага болон Санхүүгийн зохицуулах хороонд доорх асуудал буюу зөрчлийг арилгах, шалгуулах хүсэлтийг гаргаад даруй 5 сар өнгөрч байгаа аж.
Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй байгаатай холбогдуулан "УИД” ХК-ийн нийт хувьцааны 38 хувийг эзэмшиж байгаа 45,453 жижиг хувьцаа эзэмшигчдийн хэсэг төлөөлөгчид Хууль зүйн сайд болон Санхүүгийн Зохицуулах хороо, "Улсын Их дэлгүүр" ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал нарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тус хэвлэлийн бага хурал маргааш буюу 2015 оны зургаадугаар сарын 17-ны Лхагва гарагт 14:00 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно.


















