Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УИД-т байсан 13 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нар Улсын их дэлгүүрийн 2388 нэр төрлийн 485 мянга гаруй ширхэг хүнсний бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 35 акт тогтоожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИД-т байсан 13 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа
УИД-т байсан 13 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нар Улсын их дэлгүүрийн 2388 нэр төрлийн 485 мянга гаруй ширхэг хүнсний бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 35 акт тогтоожээ. Үүнээс 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч, 28 үзүүлэлтээр шинжилж, шаардлага хангахгүй талаарх 5 дүгнэлт гаргасан байна.

Улсын байцаагчийн актыг үндэслэн нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тонн хүнсний бараа бүтээгдэхүүнийг Нийслэлийн хот тохижилтын газрын төвлөрсөн хогийн цэгт устгалд оруулсан байна. МХЕГ-ын хэлтсийн дарга Д.Баярболдын ярианд анхаарлаа хандуулна уу...

Улсын их дэлгүүрийн барилга шатсантай холбоотой мэргэжлийн хяналтын байгууллагын дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч нар ажилллаж байна. Гал түймэр гарсны дараа барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт орсон эсэх, барилгын чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна. шалгалтын ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Хуваалцах