Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Уйгарын найман иргэнд цаазын ял оноов

Шиньжаан Уйгарын автономит районд алан хядах ажиллагаа явуулсан найман хүнд цаазаар авах ял оноосон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уйгарын найман иргэнд цаазын ял оноов
Уйгарын найман иргэнд цаазын ял оноов. Зураг: МҮОНРТ

Шиньжаан Уйгарын автономит районд алан хядах ажиллагаа явуулсан найман хүнд цаазаар авах ял оноосон байна. Эдгээрээс гадна таван хүнд цаазаар авах ял өгсөн ч хүмүүжих явц нь сайн байвал хоёр жилийн дараа ялаа хөнгөрүүлэн насаар нь хорих ялаар сольж болох аж.

Эргэн сануулахад, Куньмин хотын төмөр замын өртөөн дээр энэ оны гуравдугаар сард Уйгар иргэд 29 хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Тэд мөн сарын 30-нд Өрөмч хотын галт тэрэгний буудал дээр дэлбэрэлт зохион байгуулж, дараа нь хутгаар зэвсэглэн зорчигчид руу дайрч гурван хүний амийг хөнөөж, 74 хүнийг шархдуулсан юм.

Сар дараалан гарсан алан хядах ажиллагаатай холбогдуулан Хятадын эрх баригчид 2015 оны дунд хүртэл онц байдал зарласан байна.

Хуваалцах