Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-аар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09 цагаас эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-аар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
УИХ-аар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09 цагаас эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар танилцуулна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулна.

Тодруулга. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэгийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулан, байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.

Хуваалцах