Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ Баасан гарагт хүндэтгэлийн хуралдаан хийнэ

Маргааш Төрийн байгуулалт, Нийгмийн бодлого, Хууль зүй, Эдийн засаг зэрэг 7 байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ Баасан гарагт хүндэтгэлийн хуралдаан хийнэ
УИХ Баасан гарагт хүндэтгэлийн хуралдаан хийнэ. Зураг: МҮОНРТ

Маргааш Төрийн байгуулалт, Нийгмийн бодлого, Хууль зүй, Эдийн засаг зэрэг 7 байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Харин Лхагва, Пүрэв, Баасан гаригт нэгдсэн хуралдаан болж, Төсвийн тодотголын 2 дахь хэлэлцүүлэг, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Соёлын өвийг хамгаалах тухай болон Ерөнхийлөгчийн санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Баасан гаригт УИХ, Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстонд зориулсан хүндэтгэлийн хуралдаан хийхээр төлөвлөжээ. Өнөөдөр УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдаж байна. Мөн УИХ-ын бие даагч гишүүд зарим асуудлаар байр сууриа илэрхийлж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хуваалцах