Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Байнгын болон түр хороо өнөөдөр хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2021.12.30/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ: Байнгын болон түр хороо өнөөдөр хуралдана
УИХ: Байнгын болон түр хороо өнөөдөр хуралдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2021.12.30/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 09.00 Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” МУИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ Хэлэлцэх асуудал: · “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 13.00 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ “Их Эзэн Чингис хаан” танхимд 16.00 Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 16.30 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай/ “Их Эзэн Чингис хаан” танхимд

Хуваалцах