Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллана

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр /2020.10.07/ БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн-Нантай уулзлаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ: БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллана
УИХ: БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр /2020.10.07/ БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн-Нантай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Цахим парламент” төслийн хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага УИХ-ын Тамгын газартай техникийн хамтын ажиллагааг олон жилийн турш хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Улсын Их Хурлаас батлан гарч буй хууль тогтоомж шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээнд тулгуурласан байх нь чухал бөгөөд үүнд Парламентын судалгааны хүрээлэн чухал үүрэгтэйг онцолж, цаашид тус хүрээлэнг БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэргэдэх судалгааны нэгжтэй хамтран ажиллах, УИХ-ын Тамгын газрын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт, саналаа илэрхийлсэн юм.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлээд цаашид Тамгын газрын ажилтнуудыг сургалтад хамруулах, цахим парламентыг дэмжих, УИХ-ын номын санг цахим технологи нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгсөн юм.

Ийнхүү талууд тодорхой санал, мэдээлэл солилцож, хамтран ажиллахад санал нэгдэхийн зэрэгцээ дараагийн уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүдээ илүү тодорхой болгохоор тогтов.

Хуваалцах