УИХ-д суудалгүй намуудын төлөөлөлтэй уулзав
Уулзалтад оролцсон намуудын төлөөлөл дээрх хуулиудад орох өөрчлөлтийн талаар болон бусад асуудлаар саналаа хэлж, харилцан мэдээлэл солилцлоо.
Мэдээллийн алба

УИХ-ын дэд дарга Л.Цог УИХ-д суудалгүй намуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд дарга Л.Цог Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Монголын парламентыг сонгодог хэлбэрт оруулах, Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодгийг болих, УИХ хоёр танхимтай байх зэрэг 15 асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар санал өгсөн тухайгаа дуулгасан. Мөн намын бүтэц ямар байх, намууд хатуу гишүүнчлэлтэй байх эсэх, УИХ-д суудалтай намуудыг төрөөс санхүүжүүлдэг болох зэрэг өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд оруулахаар санал өгсөн гэдгээ хэллээ.
Уулзалтад оролцсон намуудын төлөөлөл дээрх хуулиудад орох өөрчлөлтийн талаар болон бусад асуудлаар саналаа хэлж, харилцан мэдээлэл солилцов.


















