Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана

“Хүн ам хөгжлийн асуудлаарх Олон улсын бага хурал-25 жил” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөлдөх уулзалт 09.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын ажлын хэсгийн өнөөдрийн /2019.10.30/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.


  • “Хүн ам хөгжлийн асуудлаарх Олон улсын бага хурал-25 жил” сэдэвтНийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөлдөх уулзалт 09.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайУлсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд.

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Хуваалцах