Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын Байнгын хорооны хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь АН-ын бүлэг  завсарлага авлаа
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байнгын хорооны хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, уг хуулийн төслийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай байгаа тул Монгол УИХ-ын тухай хуулийн 27.1.4, Монгол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн тав хоногийн хугацаатай завсарлага авах нь зүйтэй хэмээн үзснийг мэдэгдлээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газраас хууль сахиулах системтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй харилцан хамааралтай зохицуулалтуудтай. Тиймээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нэг хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Хуваалцах