УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ирүүлсэн.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ирүүлсэн.Мөн МАН-ын удирдлагууд Засгийн газрын сайдаар нэр дэвшээд байгаа зарим хүмүүсийн талаар олон нийтээс нилээд шүүмжлэл сонсоод байгаа.Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг удахгүй хуралдаж, өчигдөрхөн тодруулсан сайдуудаа эргэж ярилцах аж.Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шинэ засгийн газрын сайдаар тодруулсан нэр дэвшигсэд:Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТБайгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛГадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛСангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭНХууль зүй, дотоод хэргийн сайд - С.БЯМБАЦОГТХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯРБатлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭБарилга, хот байгуулалтын сайд - Г.ӨНӨРБОЛОР /"Сөүл групп"-ийн захирал/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬЗам, тээврийн сайд - Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР /"Содмонгол" группийн захирал/Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛЭрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/


















