Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газрын шинэ танхимыг бүрдүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газрын шинэ танхимыг бүрдүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болно. Мөн УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлэхдээ 11 сайдын нэрийг өргөн барьсан.

Иймд нэрийг нь өргөн бариагүй үлдсэн Засгийн газрын шинээр томилогдох 4 сайдын асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа энэ мөчид хийж байна. Бүлгийн хурал дуусангуут байнгын хороодын хуралдааныг хуралдуулж, өргөн барьсан сайд нарын нэрийг хэлэлцэх юм.

Хуваалцах