Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны тавдугаар сарын 11-ний даваа гарагт Төрийн ордонд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно
УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны тавдугаар сарын 11-ний даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болно.


Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаанууд:

- “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;

- Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;

- “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд /хаалттай/;

- Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх танилцуулга 14.00 цагаас “Б” танхимд /Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд/;

- Худалдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

- “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

Хуваалцах