Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

09:00 цагаас: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-аар:

09:00 цагаас:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Ажлын хэсгийн хуралдаан:

09:00 цагаас Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны комиссын VI хуралдаан Гадаад харилцааны яамны Номин танхимд болно. Нээлтийн ёслолын ажиллагаанд комиссын монголын хэсгийн дарга ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно. Утас: 88093607

10:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

13:00 цагаас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгынхорооныажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

14.00 цагаас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхүүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн дотор ажиллаж буй эмийн сан болон хотын захын 2 эмийн сангийн үйл ажиллагаатай танилцана.

13:00 цагаас Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14:00 цагаас Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдохбусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд;

14:00 цагаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцох уулзалт, ярилцлага “Г” танхимд /Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарна/;

15:00 цагаас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд;

15.00 цагаас Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан “В ”танхимд;

16.00 цагаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооныажлын дэд хэсгийн хуралдаан “Б”танхимд;

16.00 цагаас “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг шалгах Эдийн засгийн байнгынхорооны ажлын хэсгийн хуралдаан334 тоот өрөөнд.

Хуваалцах