УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана
Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 9-ний даваа гарагт Төрийн ордонд болно.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 9-ний даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болно.
Хуваалцах


















