Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019.09.20-ны өдрийн хурлаар баталсан УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019.09.20-ны өдрийн хурлаар баталсан УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 23-ныДаваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 23-ныДаваа гарагт:

  • Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

09 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

  • Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг 10.00 цагаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ажиллана;

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

Хуваалцах