Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ энэ долоо хоногт...

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ энэ долоо хоногт...
УИХ энэ долоо хоногт.... Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.09.26-ны өдрийн хурлаар батлав.2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-ЭЭС 03-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬУлсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа 2014.10.01-ний өдрийн 11.40 цагаас.НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:10 дугаар сарын 01-ний Лхагва гарагт намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагааны дараа:Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимХОЁР.. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:10 дугаар сарын 03-ны Баасан гарагт:

  • “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /дахин хэлэлцэх/.

10 дугаар сарын 01-ний Лхагвагарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;

  • “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;

  • Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогынбайнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/;

  • Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/.

ДӨРӨВ. ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 02-ны өдрийн Пүрэвгарагт 09.00 цагаас:

  • “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;

  • Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

  • Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

  • Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

  • Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.

10 дугаар сарын 03-ны өдрийн Баасангарагт 14.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудын талаар”.

Хуваалцах