УИХ хаалттай хуралдаж байна
УИХ-ын намрын чуулган үргэлжилж хөрөнгө оруулалтын болон үүнийг дагалдах хуулиуд, Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэргийг хэлэлцэж дэмжсэн.
Мэдээллийн алба

УИХ-ын намрын чуулган үргэлжилж хөрөнгө оруулалтын болон үүнийг дагалдах хуулиуд, Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэргийг хэлэлцэж дэмжсэн. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Түрк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр дэмжсэн. Харин одоо “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төсөл улсын нууцад хамрах асуудал байгаа учраас хуралдаан хаалттай горимд шилжлээ.


















