Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.06.18/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.06.18/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ · “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлт · Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт 10.00 “Их Эзэн Чингис хаан” 2 Хууль зүйн байнгын хороо · Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ 12.00 “Их Эзэн Чингис хаан” 3 Нийгмийн бодлогын байнгын хороо · Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ 14.00 “Их Эзэн Чингис хаан” 4 Төсвийн зарлагын хяналтын дэд хороо · Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны урсгал зардлын "Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж"-ийн зарцуулалтын талаар Сангийн яам, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох 16.00 “Их Эзэн Чингис хаан”

Хуваалцах