Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ

11:40 цагт УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа. 14:00 цагт Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ
УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

11:40 цагт УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа.


УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.


Ажлын хэсгийн хуралдаан:

14:00 цагт Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

15:00 цагт Бэлчээрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

15:00 цагт Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд.

Хуваалцах