Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ өнөөдөр 10:00 цагт хийнэ. Чуулганы нээлтийн дараа Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо болон зарим ажлын хэсгүүдийн хуралдаанаар үргэлжилнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ өнөөдөр 10:00 цагт хийнэ. Чуулганы нээлтийн дараа Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо болон зарим ажлын хэсгүүдийн хуралдаанаар үргэлжилнэ.

Тус чуулганы хугацаанд,

1. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;

2. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

3. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

4. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;

6. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

9. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

11. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

17. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

19. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

20. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22. Өмгөөллийн тухай хуулийн төсөл;

23. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

25. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

26. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

27. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;

28. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Хуваалцах