Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хурлаар баталсан УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2019.06.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хурлаар баталсан УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2019.06.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

• Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

• Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.30 цагаас “Г” танхимд

Хуваалцах