Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно

“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд;

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаанууд болно.

Үүнд,

- “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд;

- “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Б” танхимд;

- Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

- Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б” танхимд;

- Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Хуваалцах