Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын байнгын болон түр хороод ирэх долоо хоногт...

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын ирэх долоо хоногт /2021.12.21-12.22/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
УИХ-ын байнгын болон түр хороод ирэх долоо хоногт...
УИХ-ын байнгын болон түр хороод ирэх долоо хоногт.... Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын ирэх долоо хоногт /2021.12.21-12.22/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


МЯГМАР ГАРАГ /2021.12.21/

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 11.00 Төсвийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Үндсэн хууль” танхимд 14.00 Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” МУИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ Хэлэлцэх асуудал: · Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс ажлын явц байдлын талаар мэдээлэл сонсох · Бусад “Жанжин Д.Сүхбаатар” танхимд


ЛХАГВА ГАРАГ /2021.12.22/

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ · Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ · Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ “Их Эзэн Чингис хаан” танхимд 10.30 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ · “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох · Бусад “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 11.00 Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ “Их засаг” танхимд 14.00 Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Их засаг” танхимд

Хуваалцах