УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2021.11.22-25/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2021.11.22-25/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН /2021.11.23/ 10.00 Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ “Их Эзэн Чингис хаан” танхимд 14.00 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН /2021.11.24/ 10.00 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 12.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл “Их Эзэн Чингис хаан” танхимд ХЭЛЭЛЦҮҮЛЭГ /2021.11.24/ 14.00 Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна: Хэлэлцэх асуудал: · Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 14.00 Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна: Хэлэлцэх асуудал: · Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд


















