УИХ-ын байнгын хороод хуралдана
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдах УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдах УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитын тайлан /Үндэсний Аудитын газраас 2019.09.05-ны өдөр ирүүлсэн/;
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлан /Үндэсний Аудитын газраас 2019.10.01-ний өдөр ирүүлсэн/.
3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.


















