УИХ-ын байнгын хороодын хуралдаан маргааш болно
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулахаар гаргасан захирамжид “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулахаар гаргасан захирамжид “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулж байна” гэж мэдэгдсэн.
Захирамж ёсоор УИХ-ын чуулганы түр завсарлага өнөөдрөөр дуусгавар болж, маргааш УИХ байнгын хороодын хуралдаанаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
2016 оны зургаадугаар сарын 23-ны 09 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д, .Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд тус тус хуралдана.


















