Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УИХ-ын Байнгын хорооны гишүүд МҮОХ-нд зочлов

спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголд триатлон болон бусад спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийл

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ-ын Байнгын хорооны гишүүд МҮОХ-нд зочлов
УИХ-ын Байнгын хорооны гишүүд МҮОХ-нд зочлов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр “Olympic house”-д зочилж, МҮОХ-ны удирдлагууд, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Өдгөө УИХ-аар Биеийн тамир, спортын тухай хуулийг хэлэлцэх гэж байгаа үед энэ уулзалт болсон нь онцлог байлаа. МҮОХ-ны зүгээс спорт, олимпизмыг хөгжүүлэх, баг тамирчдаа олимп тэргүүтэй томоохон наадмуудад оролцуулахад тулгардаг бэрхшээлийн талаар хуваалцаж, төр засгийн зүгээс тодорхой дэмжлэг шаардлагатай байгааг уламжлав. Тухайлбал, Ерөнхийлөгчийн дэргэд спортын орон тооны бус зөвлөхтэй болох, 3000 гаруй биеийн тамирын багш нарын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд анхаарах, МҮОХ, БТСУХ, БШУЯ хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг хэд хэдэн асуудалд төрийн дэмжлэг шаардлагатай байгааг онцлов.

Байнгын хорооны дарга Г.Дамдинням эдгээр саналыг ажил хэрэг болгоход бүх талаар тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн спортыг дэмжих лобби бүлэг байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгав. “Боловсролын тухай багц хуулийг өргөн барьсан, УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болоод байна. Та бүхэн саналаа уламжлаарай. Бид ажил хэрэг болгох тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно” хэмээн Г.Дамдинням гишүүн хэллээ.

Мөн энэ үеэр спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголд триатлон болон бусад спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатарыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав.

Ц.Сандуй Монголын триатлоны холбоог удирдаж байх үед тамирчид нь залуучуудын олимпын наадмын эрх аван оролцсон төдийгүй шүүгч Б.Цагаанбаатар “Токио-2020” паралимпын наадмыг шүүх эрхтэй болоод байгаа билээ.

А.Ганбаатарын хувьд МХБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа бэлтгэлийн төв, шинэ Яармаг дахь цэнгэлдэх зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг бий болгоод зогсохгүй хэд хэдэн жижиг талбайн төслийг FIFA болон Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өглөө.

Хуваалцах