Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

УИХ-ын байнгын, түр хороод энэ долоо хоногт...

Та бүхэнд энэ 7 хоногт хуралдах УИХ-ын байнгын, түр хорооны хуралдааны товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын байнгын, түр хороод энэ долоо хоногт...
УИХ-ын байнгын, түр хороод энэ долоо хоногт.... Зураг: МҮОНРТ

Та бүхэнд энэ 7 хоногт хуралдах УИХ-ын байнгын, түр хорооны хуралдааны товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

есдүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

есдүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 10.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хаалттай.

Хуваалцах