УИХ-ын чуулган эхэлж, ерөнхийлөгч тангаргаа өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаа үргэлжилж байна. Хөтөлбөр ёсоор УИХ-ын хүндэтгэлийн чуулган төв талбайд эхэлж байна. Чуулганы үйл ажиллагаа болоод тангараг өргөх ёслолд уригдсан хүндэт зочид байрлалаа эзэлжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаа үргэлжилж байна. Хөтөлбөр ёсоор УИХ-ын хүндэтгэлийн чуулган төв талбайд эхэлж байна. Чуулганы үйл ажиллагаа болоод тангараг өргөх ёслолд уригдсан хүндэт зочид байрлалаа эзэлжээ. Энэ удаагийн Тангараг өргөх ёслолыг гадаад дотоодын 1000 гаруй сэтгүүлч сурвалжлагч сурвалжлан түгээхээр ажиллаж байна. МҮОНТ энэ удаагийн ёслолын ажиллагааг Төв талбайгаас оронх даяар шууд дамжуулан үзүүлж байна. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг албан ёсоор эхлүүлж, чуулганд хүрэлцэн ирсэн гишүүд зочдыг танилцуулсны дараа Ц.Элбэгдорж төрийн ордны Зүүн хаалгаар гарч ирэн индэрт тангараг өргөөд есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа УИХ-ын дарга Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэн үг хэллээ.


















