Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инн

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцэнэ
УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын анхны хэлэлцүүлэгийг хийх юм.

Хуваалцах