УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий прокурорын асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог
Мэдээллийн алба

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш буюу 15:00 цагт үргэлжлэн хуралдах талаар мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгджээ.


















