УИХ-ын чуулганаар таван асуудал хэлэлцэнэ
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр 09.00 цагаас эхэлж байгаа бөгөөд хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон бусад хуулиудын талаар хэлэлцэх юм.
Мэдээллийн алба

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр 09.00 цагаас эхэлж байгаа бөгөөд хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон бусад хуулиудын талаар хэлэлцэх юм. Түүнлэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.


















