Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр өндөрлөнө

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр өндөрлөнө
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан сая хуралдаж, түр звсарлалаа.

Одоо үргэлжлүүлэн УИХ дахь байнгын хороод хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай, дэд хороодын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Байнгын хороодын хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар дээрх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэнэ. Төгсгөлд нь УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлөх юм байна.

Хуваалцах