Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн хуралдааны нэгдсэн хуралдааны тов

УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 22, 23-ны Пүрэв, Баасан гарагууд дахь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн хуралдааны нэгдсэн хуралдааны тов
УИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн хуралдааны нэгдсэн хуралдааны тов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 22, 23-ны Пүрэв, Баасан гарагууд дахь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна.


12 дугаар сарын 22, 23-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;Бусад;Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас “Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

Хуваалцах