Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы хуралдаан болно

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын чуулганы хуралдаан болно
УИХ-ын чуулганы хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.

1. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.

2. Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцуулна.

3. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулна.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулна.

4. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулна.

Түлхүүр үг:УИХ
Хуваалцах