Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 11-ний лхагва гарагт 09:00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 11-ний лхагва гарагт 09:00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд,


  • Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудал

  • Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал

  • Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудал

  • “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

  • “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Хуваалцах