Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний баасан гарагт 09:00 цагаас эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний баасан гарагт 09:00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд:


1.Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

4.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

5.“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

6.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

7.Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

8.Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

9.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/:

Хуваалцах