Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд;

  2. Монгол Улсын Шадар сайд;

  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

  5. Гадаад харилцааны сайд;

  6. Сангийн сайд;

  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд;

  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

  9. Батлан хамгаалахын сайд;

  10. Барилга, хот байгуулалтын сайд;

  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

  12. Зам, тээврийн сайд;

  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

  15. Эрчим хүчний сайд;

  16. Эрүүл мэндийн сайд.

Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар тусгасан байна.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа үргэлжилнэ.

Хуваалцах