УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 18 гишүүнээс 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх хэсэх/;
Мэдээллийн алба

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
10.00 цагаас:
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 18 гишүүнээс 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх хэсэх/;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх хэсэх/;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга унших;
- Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хаалт.


















