УИХ-ын дарга айлчлалаа эхлүүллээ
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар энэ сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр Япон Улсад хүрэлцэн очлоо.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар энэ сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр Япон Улсад хүрэлцэн очлоо. УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд хөтөлбөрийн дагуу дараах уулзалтуудыг хийх юм. Тодруулбал:
Хоёрдугаар сарын 24-ны өдөр:
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийнэ.
Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзана.
Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана.
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзалт хийнэ.
Хоёрдугаар сарын 25-ны өдөр:
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхана.


















