УИХ-ын дарга ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Мэдээллийн алба

Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Үүний дагуу УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтад хүрэлцэн ирсэнд ахмадуудад талархал илэрхийлэн, удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлсэн юм. Түүнчлэн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ринчин энэ жил УИХ-ын 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, өнөөдрийн уулзалтад оролцож буй ахмадууд УИХ-ын 25 жилийн түүхийг бүтээлцсэн эрхэм гавьяатайг онцлов. Ойг тэмдэглэх ажилд УИХ-ын Тамгын газрын ахмадын хороо идэвхтэй оролцож байгааг дуулгасан юм. Мөн ахмад настнуудаа байнга халамжилж байдагт УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийллээ.
УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 61 ахмадтай ажээ.


















