УИХ-ын дарга Дундговь аймагт ажиллаж байна
Тэрбээр тус аймгийн иргэдэд УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар мэдээлж, иргэдтэй уулзалт хийх юм.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна. Тэрбээр эхлээд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд очсон бөгөөд энэ үеэр тус сумын Засаг дарга 2014 онд тус суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлж, орон нутгийн сангийн хөрөнгөөр байгуулсан малын тэжээлийн агуулах, биеийн тамирын талбай болон бусад обьектыг танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын дарга Мандалговь суманд хүрэлцэн очлоо. Тэрбээр тус аймгийн иргэдэд УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар мэдээлж, иргэдтэй уулзалт хийх юм.


















