УИХ-ын дарга, Ерөнхий сайдад дахин шаардлага хүргүүллээ
УИХ-ын намрын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлж дүгнэлт гаргасан.
Мэдээллийн алба

УИХ-ын намрын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлж дүгнэлт гаргасан. Ингэхдээ нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийг хүндрэлд оруулж, хариуцлагагүй ажилласан Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг УИХ дахь олонхийг бүрдүүлж буй АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс шаардсан юм. Гэтэл энэ талаар холбогдох албан тушаалтнууд одоо болтол ямар нэг хариу, тайлбар ирүүлээгүй байна. Иймээс УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт өнөөдөр дахин шаардлага хүргүүллээ.


















